Бүх төрлийн ачаа оосорлох хэрэгслийг хүссэн хэмжээ, төрөл, даацын дагуу захиалгаар түргэн шуурхай нийлүүлнэ. Өргөх хэрэгсэлүүд нь олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан, даацын туршилт хийгдэж баталгаажсан.
- Гинжин тэнжээ (Гинжин тэнжээ нь G80, G100, G120 зэрэглэл бүхий ган хайлшин ган байх бөгөөд нэг салаа, хоёр салаа, гурван салаа, дөрвөн салаа байна. Гинжний диаметрээс хамаарч даац тодорхойлогдоно. Ачааг хэдэн градусын өнцөг үүсгэж өргөж байгаагаас хамаарч нэрлэсэн даацын хэмжээ өөрчлөгддөг. Гинжний уртын хэмжээ захиалагчын хүссэний дагуу өөр өөр хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. Гинж нь нэмэлтээр сойгчтой байж болох ба төгсгөлийн дэгээнүүд нь олон төрөлтэй байдаг.)
- Нийлэг буюу даавуун тэнжээ (Хоёр гогцоот туузан нийлэг тэнжээ, битүү гогцоот нийлэг тэнжээ, даавуун татлага)
- Ган татлагат тэнжээ ( дөрвөн салаа, гурван салаа, хоёр салаа, 2 гогцоот ган татлагат тэнжээ гэх мэт )
- Гар таль (хөшүүргэн гар таль, дамартай гар таль)
- Ган сэнж (Боолттой ган сэнж, шургатай ган сэнж)
- Цахилгаан таль (Гинжит цахилгаан таль, ган татлагат цахилгаан таль, цахилгаан тэргэнцэр)
- Соронзон өргөгч