ТЕХНИКИЙН ИЖ БҮРЭН ОНОШЛОГОО

Манай компани нь MNS ISO стандарт болон хууль дүрэм журмын дагуу бүх төрлийн кран (гүүрэн кран, вандан кран, авто кран, манипуляторт кран) өргөх механизмуудад (сагстай өргөгч, барилгын өргүүр, сэрээт өргөгч, сэрээт ачигч, авто машин өргөгч) чанарын хяналт шалгалт, оношлогоо хийж байна.

Манай компани нь MNS ISO стандарт болон хууль дүрэм журмын дагуу бүх төрлийн кран (гүүрэн кран, вандан кран, авто кран, манипуляторт кран) өргөх механизмуудад (сагстай өргөгч, барилгын өргүүр, сэрээт өргөгч, сэрээт ачигч, авто машин өргөгч) чанарын хяналт шалгалт хийж, тэдгээрийн бүрэн бүтэн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд дараах оношлогоо үйлчилгээг үзүүлж байна.

  • Металл хийцийн хэв гажилт тодорхойлох
  • Металл хийцийн гагнуурын үл эвдэх сорил
  • Металл хийцийн цуцалт хэмжих, насжилт тодорхойлох
  • Зам төмрийн хэмжилт
  • Цахилгаан системийн оношлогоо
  • Шингэний системийн оношлогоо
  • Механизмуудын үзлэг, оношлогоо
  • Ган татлагын оношлогоо

Метал хийцийн үл эвдэх сорил

Бид кран, өргөх механизмын эд анги, метал хийцэд гадна үзлэгийн сорил, соронзон санамжийн сорил, хэт авиан сорил, соронзон бөөмийн сорил, шингэн нэвчүүлэх сорил, хуйларсан гүйдлийн сорил, ханын зузаан тодорхойлох зэрэг үл эвдэх сорилийн аргуудаар оношлогоо хийж байна. Кран, өргөх механизмийн эд ангид ямар ч эвдрэл, гэмтэл учруулалгүйгээр метал хийцийн шинж чанарыг тодорхойлж, гэмтэл доголдлыг үнэлж, шалгалт хийдэг бөгөөд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлснээр цаг хугацаа болон зардлыг хэмнэх боломжтой юм.

Гадна үзлэгийн сорил

Гадна үзлэгийн сорил нь үл эвдэх сорилын хамгийн чухал төдийгүй анхан шатны сорилын арга юм. Шууд болон дам гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба тухайн сорилын биеийн гадаргууд нүд болон бусад оптик хэрэгсэлийн тусламжтайгаар үзлэг шалгалт хийн гэм согог, гажигийг олж илрүүлнэ. Сорилыг тухайн шалгах биеийн гадаргуугын согог, хийцийн хэмжээ дамжаа зэргийг үйлдвэрлэлийн технологийн зураг, стандарт, кодуудад нийцүүлэн гүйцэтгэнэ.

Соронзон санамжийн сорил

Ачаа өргөх машиныг ашиглах, засварлах явцад материалын зардал ихтэй гэмтлүүд гардаг. Иймээс түүний зангилаа, эд ангид гэмтэл гаргахгүй байх үүднээс түүний шалтгаан болох хүчдэл төвлөрлийн бүсийг (ХТБ) цаг алдалгүй илрүүлэхийн тулд үл эвдэх  сорилын аргыг боловсруулж нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

Ажлын ачаалалд хамгийн их орж байгаа металын хэсэгт хэв гажилтаар  тодорхойлогдох ХТБ үүсдэг байна. Энэ тохиолдолд цуцалтаар метал гэмтэн цуурах нь гол төлөв ажлын цөөн болон олон давтамж бүхий ачаалалтай нөхцөлд үүсдэг. Үл эвдэх сорилын хэт авианы сорил (ХАС), радиографийн сорил (РС), соронзон бөөмийн сорил (СБС), хуйларсан гүйдлийн сорил (ХГС), шингэн нэвчүүлэх сорил (ШНС) зэрэг уламжлалт аргууд нь бий болсон гэмтлийг илрүүлэхээс биш гэнэт тохиолдож болзошгүй цуцалтын гэмтлээс урьдчилан сэргийлэх чадамжгүй билээ. Үйлдвэрлэлийн шинжилгээ туршилтын явцад хүчдэл-хэв гажилтын төлөв байдлыг оношлох арга нь асуудлыг шийдэхэд хариулт өгч, илүү практикт ашигладаг нь тогтоогдсон.

Тоног төхөөрөмжийн хүчдэл-хэв гажилтын төлөвийн байдлыг тодорхойлоход өргөнөөр хэрэглэж байгаа  нь  металын соронзон санамжийн (МСС) арга юм. Металын соронзон санамж гэдэг нь OXУ-ын ГОСТ Р 52081-2003 зааснаар “Ачаалалд орж гэмтсэн болон хүчдэл төвлөрсөн бүс агуулж буй эд ангийн хэсэгт соронзон төлөвийн хэсэгчилсэн үл буцах хувирал явагдсаны улмаас эсвэл эд анги болон гагнаасан холболт, тэдгээрийг бэлтгэх явцад ердийн температуртай болтол сул соронзон оронд хөргөх үед үлдэгдэл соронзон орон хэлбэрээр ажиглагддаг дагалдах үзэгдэл юм”.

МСС-ийн арга гэдэг нь эд ангийн гадаргуу дээрх өөрийн соронзон алдагдлын орны (ӨСАО) түгэлтийг материал болон гагнаасан холболт дахь микробүтцийн гажиг, согог, хүчдэл төвлөрсөн бүсийг тодорхойлох зорилгoд үндэслэсэн үл эвдэх сорилтын арга юм. Өөрийн соронзон алдагдлын орон (ӨСАО) гэдэг нь ажилчны үйлчлэлийн дислокацийн тогтвортой гулсалтын бүс буюу металын бүтцийн хүчтэй гажилт бүхий үлдэгдэл хүчдэл эд ангийн гадаргуу дээр илэрсэн соронзон орон юм. 

Краны төрөл бүрийн хийц, элемент, зангилаа тэдгээрийг үйлдвэрлэх явцад өөрийн гэсэн соронзон чанартай болдог. Ашиглалтын явцад энэ соронзон чанар нь ачаалал авах үед мөн тарж өөрчлөгддөг байна. Ажлын давтагдах ачааллын нөлөөгөөр  краны хамгийн их ачаалал авдаг хэсгийн огтлол дээр металын хамгийн их  хэв гажилттай шилжилтийн хавтгай үүсдэг. Краны хамгийн их ачаалал авч байгаа хэсгийн гадаргуу дээр соронзон-механикийн үзэгдлийн тодорхой чиглэл, тэмдэгийн өөрчлөлттэй ӨСАО, тогтвортой шилжих зурвас үүссэн гарч ирдэг. Гадаргуу дээрх соронзон орны түгэлт нь янз бүрийн хийц  дээр авч үзсэн байдлаар соронзон Нр орны нормаль байгуулагчийн тэмдгийн солигдолт эсвэл  металын гэмтлийн эх үүсвэр болох хүчдэл төвлөрлийн бүс дэх түүний огцом өөрчлөлт байдлаар илэрдэг байна.

Металын соронзон санамжийн аргын давуу талууд:

  • ачааллын нөлөөгөөр эд анги аяндаа соронзлог  байдалтай болдог учир соронзжуулах тусгай төхөөрөмж шаарддаггүй;
  • ачаалал төвлөрлийн хэсэг нь тодорхой биш байдаг ба хяналтын явцад тодорхойлогддог;
  • хяналт хийх металын гадаргууг урьдчилан цэвэрлэж бэлтгэх шаардлагагүй;
  • хяналтын мэдээлэл авах хурд өндөр (2 м/сек хүртэл);
  • хяналтыг үл шүргэлцэх горимоор, зайд байрлах хоёр дахь багаж дээр гэрэл болон дуут дохиог гарган авч хийх боломжтой;
  • энэхүү аргаар хяналт хийх багажууд нь овор хэмжээ багатай, тусдаа тэжээлтэй, бүртгэлийн хэрэгсэлтэй байдаг.

Металын соронзон санамжийн аргын үндсэн зорилго нь шалгаж байгаа метал хийцийн гадаргуу дээрх хүчдэл төвлөрлийн бүс болох соронзон орны гаж түгэлтийг тодорхойлоход оршино.  Дараа нь “ММП-Система” программ ашиглан метал хийцийн хүчдэл төвлөрлийн бүс дэх гэмтлийн зэрэглэлийг тогтооно.

Арга зүйн зааврын давуу талууд:

  • краны бүх эд ангийн аюултай хүчдэл төвлөрлийн бүсийг илрүүлж, бүрэн шуурхай шалгах боломжоор хангадаг;
  • хүчдэл төвлөрлийн бүс дэх металын байдлыг үнэлж дүгнэлт гаргахдаа, түүнийг тасалж, огтлож авах шаардлагагүй;
  • краны ачаалал авдаг элементүүдийн бат бөхийн үнэлэлт, дүгнэлтийг бодитойгоор хийж, найдвартай байдлыг хангах арга хэмжээг цаг тухайд нь боловсруулдаг;
  • бусад аргатай харьцуулахад шинжилгээ хийх зардлыг мэдэгдэхүйц багасгана. Учир нь металыг цэвэрлэхгүйгээр хийж болдог;
  • краны урьдчилан сэргийлэх засварын хэмжээ цаг хугацааг бодитоор тодорхойлж өгдөг зэрэг дэвшилттэй байдаг.

Соронзон бөөмийн сорил

Цахилгаан ба соронзон орон нь хүний нүдэнд үл үзэгдэх боловч дулаан ялгаруулах, гэрэл үүсгэх, биеийг татах буюу хөдөлгөх зэрэг үйлчлэлээр нь тэдгээрийн оршин байгааг мэдэж болно. Цахилгаан ба соронзон орныг хэмжих арга нь эдгээр үзэгдлүүд дээр үндэслэдэг ба соронзон бөөмийн шалгалт нь мөн нэг адил соронжсон биеийн гадарга дээр ойж гарсан орныг хэмжих зарчим дээр үндэслэнэ.

Шингэн нэвчүүлэх сорил

Шингэн нэвчүүлэх сорилыг гадаргуугийн согог илрүүлэх зорилгоор хэрэглэнэ. Өндөр нэвчих чадвар бүхий өнгөт шингэнийг шалгах биеийн сайтар цэвэрлэсэн гадаргуу дээр жигд шүршин гадаргуугийн нүх сүв, ан цавд бүрэн нэвчүүлнэ. Ингэсний дараа нь гадаргуу дээрх илүүдэл шингэнийг цэвэрлэн сайтар арчсаны дараа тодруулагч шингэнийг цацсанаар гадаргуугийн ан цав, нүх сүв өнгөт шингэний тусламжтайгаар тодорч харагдана. Шингэн нэвчүүлэх сорилоор микрометрийн хэмжээний ан цав, нүх сүв илрэх боломжтой. 

Хуйларсан гүйдлийн сорил

Хуйларсан гүйдлийн сорил бол цахилгаан соронзон үйлчлэлийн зарчмыг үзлэг шалгалтын суурь болгож ашигладаг үл эвдэх сорилын аргуудын нэг билээ. Цахилгаан соронзон өдөөлт хэмээх процессоор хуйлрах гүйдэл үүсгэнэ. Хуйлрах гүйдэл гэдэг нь өдөөгдөж, тойрог замналаар урсах цахилгаан гүйдэл юм.

Хэт авиан сорил

Хүний сонсох дууны долгионоос их давтамжтай долгионыг хэт авиа гэнэ. Дууны долгионы дээд хязгаар 20кГц тул үүнээс дээш давтамжтай долгион үүнд хамаарна гэсэн үг. Метал дундуур өндөр давтамжтай богино долгионы урттай долгион тарааж гэмтэл согог дээр ойсон долгионыг бүртгэж авах замаар хэт болгино авиан шалгалтыг гүйцэтгэнэ. 

Ган татлагын оношлогоо, шалгалт

Ган татлагын соронзон илрүүлэгчээр бүх төрлийн кран, лифт өргөх хэрэгсэлийн тросс түүний дотор ба гадна үүссэн утасны гэмтэл, цуцалт, элгэдэл, зэврэлт зэргийг илрүүлнэ. Зөөврийн ган татлгага илрүүлэгч төхөөрөмжийг соронзон индуктив мэдрэх технологи ба соронзон урсгалын нэвчилт дээр үндэслэн боловсруулсан болно. Энэхүү арга нь ган татлагыг байнгын соронзоор соронзлох, ган татлагын эргэн тойрон дахь соронзон орны өөрчлөлт ба нийт соронзон урсгалыг тодорхойлоход суурилдаг.

Мэдрэгч нь металл хөндлөн огтлолын талбай алдагдалт буюу LMA-Loss of Metallic cross-sectional Area ба дотоод алдаа буюу LF-Local Flaw гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Дотоод алдааны LF мэдрэгч нь гэмтсэн утас, зэврэлтээс үүссэн нүх зэргээс шалтгаалан ган татлага тасрах нь радиаль соронзон урсгалын нэвчилтийг үүсгэдэг бөгөөд мэдрэгч толгой тэвшээр дамжин өнгөрөхөд мэдрэгч үүнийг илрүүлдэг. 

Mеталл хөндлөн огтлолын талбай алдагдалт буюу LMA мэдрэгч нь олс дахь нийт тэнхлэгийн соронзон урсгалыг хэмждэг. Энэ нь гэмтсэн утас, тасралтгүй зэврэлт, элгэдэлтээс болж ган алдагдсан талаар мэдээллийг өгдөг. Энэхүү тогтмол соронзон аргыг ашиглан олсны нөхцөл байдлыг тооцоолох боломжтой байдаг бөгөөд ган татлагыг ашиглалтаас гаргах эсэхийг тодорхойлохын тулд гадна үзлэгтэй хослуулан шалгана.

Шалгах ган татлагын диаметр: 10-36mm

Давуу тал:

  • Ган татлагын ашиглалтын хугацааг уртасгана
  • Засвар үйлчилгээний сул зогсолтыг багасгах
  • Зөөврийн хяналт шалгалт
  • Гэнэтийн аюул ослоос сэргийлнэ

bbbb

Хэт авианы аргаар зузаан хэмжих

Хэт авианы зузаан хэмжигч нь хэт авиан долгионыг дамжуулж, нөгөө талаасаа буцааж тусгаж болох аливаа материалын зузааныг хэмжихэд хэрэглэгддэг. Хэмжигчээр бүх төрлийн краны эд анги, металл хийцийн зузааныг хурдан бөгөөд үнэн зөв хэмжилт хийх боломжтой.


Хуваалцах :